50日間の研修、いよいよ後半へ
公開日:2026/09/06
更新日:2026/09/05
JP 日本語
こんにちは。
おそうじ革命松戸五香店の佐々木メグです。
7月24日から始まった、プロの清掃技術を学ぶ50日間の研修も、いよいよ後半に入りました。
研修が始まった頃は、覚えることも多く、初めて経験することばかりで、毎日が勉強の連続でした。
エアコン、キッチン、レンジフード、浴室、トイレ、洗面所など、さまざまな清掃技術を実際に学びながら、少しずつ「プロとして仕事をする」ということの意味が分かってきたように感じます。
そして、清掃技術だけではありません。
汚れの種類や状態を見極め、その汚れに合った適切な洗剤を選び、正しく使用することも、プロの清掃にはとても大切だと学びました。
同じ「汚れ」でも、場所や汚れの種類によって、使う洗剤や掃除方法が変わります。
実際の現場での研修を通して、お客様への対応、作業の進め方、道具の扱い方など、これから自分のお店を運営していくために必要なことも、一つひとつ学んでいます。
毎日新しいことを学び、できることが少しずつ増えていくことが、とても嬉しいです。
研修を始めた頃に比べると、自分のお店をオープンする日が少しずつ現実に近づいてきたことを実感しています。
まだまだ勉強することはたくさんありますが、残りの研修期間も、一日一日を大切にしながら、しっかりと技術と経験を身につけていきたいと思います。
「お客様の大切な空間を、清潔で快適に。」
この想いを大切に、安心してお任せいただけるお店をつくれるよう、これからも頑張ります。
おそうじ革命松戸五香店のオープンに向けて、準備も少しずつ進んでいます。
これからも、成長していく姿や開業までの道のりを、ブログやインスタグラムでお届けしていきます。
ぜひ、温かく見守っていただけたら嬉しいです。
おそうじ革命松戸五香店
佐々木メグ
MNG Монгол хэлээр
Сайн байна уу.
Би Осожи Какүмэй Мацудо Гоко дэлгүүрийн Сасаки Мэгү байна.
7-р сарын 24-нд эхэлсэн мэргэжлийн цэвэрлэгээний ур чадвар эзэмших 50 өдрийн сургалт маань одоо хоёр дахь хагастаа орлоо.
Сургалт эхэлсэн эхний өдрүүдэд сурах зүйл маш их, өмнө нь хийж байгаагүй зүйл ч олон байсан учраас өдөр бүр шинэ зүйлтэй танилцаж, суралцаж, туршлага хуримтлуулж ирлээ.
Агааржуулагч, гал тогоо, хиншүү сорогч, угаалгын өрөө, ариун цэврийн өрөө, угаалтуур зэрэг олон төрлийн цэвэрлэгээний арга техникийг бодитоор хийж сурч байна.
Ингэж өдөр бүр суралцахын хэрээр “мэргэжлийн хүн болж ажиллана гэдэг яг юу гэсэн үг вэ?” гэдгийг бага багаар ойлгож эхэлж байгаагаа мэдэрч байна.
Мөн зөвхөн цэвэрлэгээний техник сураад зогсохгүй.
Ямар төрлийн, ямар хэмжээний бохирдолд ямар бодис тохирох вэ гэдгийг зөв таньж, тохирох цэвэрлэгээний бодисыг сонгон, зөв хэрэглэх нь мэргэжлийн цэвэрлэгээнд маш чухал гэдгийг сурч байна.
Нэг л төрлийн “бохирдол” мэт харагдсан ч бохирдлын төрөл, байршил, нөхцөлөөсөө хамаараад хэрэглэх бодис болон цэвэрлэх арга нь өөр өөр байдаг юм байна.
Мөн бодит ажлын талбай дээрх сургалтаар дамжуулан үйлчлүүлэгчтэй хэрхэн зөв харилцах, ажлаа хэрхэн зохион байгуулах, багаж хэрэгслээ хэрхэн зөв ашиглах зэрэг цаашдаа өөрийн дэлгүүрээ ажиллуулахад хэрэгтэй олон зүйлийг нэг бүрчлэн сурч байна.
Өдөр бүр шинэ зүйл сурч, өмнө нь хийж чаддаггүй байсан зүйлээ бага багаар хийж чаддаг болж байгаа нь надад маш их урам өгдөг.
Сургалт эхэлж байсан үеэ эргээд харахад, өөрийн дэлгүүрээ нээх өдөр маань бага багаар бодит болж, улам ойртож байгааг илүү ихээр мэдэрч байна.
Мэдээж сурах зүйл одоо ч маш их байна.
Гэхдээ үлдсэн хугацаандаа өдөр бүрийг үнэ цэнтэй өнгөрүүлж, мэдлэг, ур чадвар, туршлагаа улам нэмэгдүүлж, өөртөө итгэлтэйгээр дэлгүүрээ нээхэд бэлэн болохыг хүсэж байна.
“Үйлчлүүлэгчдийнхээ эрхэм орон зайг цэвэрхэн, тав тухтай байлгая.”
Энэ бодол, энэ зорилгоо үргэлж эрхэмлэн, үйлчлүүлэгчид маань “Энэ хүнд итгээд ажлаа даатгаж болно” гэж сэтгэл амар бодож болохуйц дэлгүүрийг бий болгохын төлөө хичээн ажиллах болно.
"おそうじ革命松戸五香店" дэлгүүрээ нээх бэлтгэл ажил маань ч мөн бага багаар урагшилж байна.
Цаашдаа өөрийнхөө өсөн хөгжиж буй байдал, сурч мэдэж байгаа зүйлс болон дэлгүүрээ нээх хүртэлх энэ замналаа Vlog, Instagram-аар дамжуулан та бүхэнтэй хуваалцсаар байх болно.
Энэ бол миний хувьд шинэ эхлэл, бас шинэ сорилт.
Та бүхэн миний энэ шинэ замналыг халуун дулаанаар дэмжиж, хамтдаа ажиглан харж байвал би маш их баярлах болно.
おそうじ革命松戸五香店
佐々木メグ