水垢、なぜ落ちにくい?プロが教える水垢の正しい掃除方法
公開日:2026/09/13
更新日:2026/09/13
JP 日本語
こんにちは。
おそうじ革命松戸五香店の佐々木メグです。
今回は、浴室や洗面所、キッチンなどでよく見かける「水垢(みずあか)」についてご紹介します。
「こすってもなかなか落ちない…」
「気がついたら白くザラザラしている…」
そんな経験はありませんか?
水垢って、いったい何?
水垢は、水道水に含まれているミネラル成分などが、水分が蒸発したあとに残って固まったものです。
特に、水がかかりやすい場所や、水滴が残りやすい場所にできやすく、浴室の鏡や蛇口、洗面台、キッチンのシンクなどでよく見られます。
最初は目立たなくても、少しずつ蓄積すると、白く固まった汚れになり、普通に拭くだけでは落ちにくくなってしまいます。
水垢が落ちにくい理由
水垢は、時間が経つほど固くなり、表面にしっかり付着していきます。
そのため、力任せにゴシゴシこするだけでは、なかなかきれいになりません。
さらに、素材によっては強くこすることで傷がついてしまうこともあります。
だからこそ大切なのが、
「どんな汚れなのかを見極めて、汚れに合った方法で掃除すること」
です。
水垢には、洗剤選びも大切
プロの清掃では、汚れの種類や状態、素材などを確認してから、使用する洗剤や道具、掃除方法を選びます。
同じ「水垢」に見えても、汚れの付き方や固さによって、適した洗剤や作業方法が変わることがあります。
洗剤を使えば何でも落ちるわけではありません。
「どの洗剤を使うか」だけではなく、「どのように使うか」も大切です。
普段からできる水垢対策
水垢は、できてから落とすよりも、日頃から水分を残さないことが大切です。
・使用後に水滴を拭き取る
・鏡や蛇口などを乾いた状態にする
・汚れが目立つ前にこまめに掃除する
このようなちょっとした習慣でも、水垢の蓄積を防ぐことにつながります。
「落ちない…」と感じたら
長い間蓄積した水垢や、固くなってしまった水垢は、家庭での掃除だけでは落としにくい場合があります。
また、素材を傷めないように、汚れの状態を見ながら適切な方法で作業することも重要です。
私自身、研修や現場でさまざまな水垢の汚れを実際に見て、汚れの状態に合わせた洗剤の選び方や、道具の使い方、作業方法を学んでいます。
「自分で掃除してみたけれど、なかなか落ちない」
そんな水垢汚れがありましたら、無理にこすらず、プロの清掃を検討してみてください。
おそうじ革命松戸五香店では、お客様の大切な空間を、清潔で快適に保てるよう、一つひとつの汚れに合わせた清掃を心がけています。
これからも、日々の掃除に役立つ情報や、プロの清掃について、ブログやInstagramでご紹介していきます。
ぜひ参考にしていただけたら嬉しいです。
お客様の大切な空間を、清潔で快適に。
おそうじ革命松戸五香店
佐々木メグ
MN Монгол хэлээр
Усны өнгөр яагаад арилгахад хэцүү байдаг вэ?
Мэргэжлийн цэвэрлэгээний талаас усны өнгөрийг зөв цэвэрлэх нь
Сайн байна уу.
Би Осожи Какүмэй Мацудо Гоко салбарын Сасаки Мэгү байна.
Өнөөдөр угаалгын өрөө, угаалтуур, гал тогоо зэрэг ус их хэрэглэдэг газруудад байнга тохиолддог 「水垢(みずあか)」 буюу усны өнгөр-ийн талаар танилцуулъя.
“Хэчнээн үрээд ч арилахгүй юм.”
“Анзаарахгүй явсаар байтал цагаан, барзгар толбо үүсчихсэн байна.”
Ийм зүйл танд тохиолдож байсан уу?
水垢 буюу усны өнгөр гэж юу вэ?
Усны өнгөр гэдэг нь цоргоны усанд агуулагддаг эрдэс бодис зэрэг нь ус ууршсаны дараа гадаргуу дээр үлдэж, хуримтлагдан тогтсоноос үүсдэг бохирдол юм.
Ялангуяа ус байнга хүрдэг, усны дусал үлддэг газруудад амархан үүсдэг.
Жишээлбэл:
угаалгын өрөөний толь
крант
угаалтуур
гал тогооны угаалтуур
зэрэг газруудад ихэвчлэн харагддаг.
Эхэндээ нэг их анзаарагдахгүй боловч бага багаар хуримтлагдсаар байвал цагаан, хатуу бохирдол болж, энгийнээр арчиж цэвэрлэхэд улам хэцүү болдог.
Усны өнгөр яагаад арилгахад хэцүү болдог вэ?
Усны өнгөр удаан хугацаанд хуримтлагдах тусам улам хатуу болж, гадаргууд илүү сайн наалддаг.
Тиймээс хүчээр үрж цэвэрлэх нь үргэлж зөв арга биш юм.
Ялангуяа гадаргуугийн материалаас хамаарч хэт хүчтэй үрэхэд зураас гарах, гадаргууг гэмтээх эрсдэлтэй.
Тиймээс мэргэжлийн цэвэрлэгээнд хамгийн чухал зүйлсийн нэг нь:
“Ямар төрлийн бохирдол вэ гэдгийг зөв тодорхойлоод, тухайн бохирдолд тохирсон арга барилаар цэвэрлэх” явдал юм.
Усны өнгөрт цэвэрлэгээний бодисын сонголт чухал
Мэргэжлийн цэвэрлэгээ хийхдээ бохирдлын төрөл, хэр зэрэг хатсан эсэх, мөн цэвэрлэх гадаргуугийн материалыг сайтар харж байгаад тохирох цэвэрлэгээний бодис, багаж хэрэгсэл, цэвэрлэгээний аргыг сонгодог.
Нэг л “усны өнгөр” мэт харагдаж байсан ч бохирдлын хэмжээ, тогтсон байдал, гадаргуу зэргээс хамаараад хэрэглэх бодис болон арга нь өөр байж болно.
Зүгээр л хүчтэй бодис хэрэглэх нь чухал биш.
Харин зөв бодисыг зөв аргаар хэрэглэх нь чухал.
Өдөр тутамдаа усны өнгөрөөс хэрхэн сэргийлэх вэ?
Усны өнгөр нэгэнт үүссэний дараа арилгахаас илүүтэйгээр анхнаас нь хуримтлуулахгүй байх нь хамгийн сайн арга юм.
Жишээлбэл:
Хэрэглэсний дараа усны дуслыг арчиж байх
Толь, крант зэрэг гадаргууг аль болох хуурай байлгах
Бохирдол их хэмжээгээр хуримтлагдахаас өмнө тогтмол цэвэрлэх
гэсэн энгийн дадал нь усны өнгөр хуримтлагдахаас сэргийлэхэд тусална.
“Хэчнээн цэвэрлээд ч арилахгүй байна...” гэж бодож байвал
Удаан хугацаанд хуримтлагдсан, хатаж тогтсон усны өнгөрийг гэрийн нөхцөлд цэвэрлэхэд хэцүү байх тохиолдол бий.
Мөн гадаргууг гэмтээхгүй байхын тулд бохирдлын байдлыг сайтар ажиглаж, тохирох арга, бодисоор ажиллах нь маш чухал.
Би өөрөө сургалт болон бодит ажлын талбай дээр янз бүрийн усны өнгөрийг харж, бохирдлын байдлыг зөв тодорхойлох, тохирох цэвэрлэгээний бодис сонгох, багаж хэрэгслийг зөв ашиглах, цэвэрлэгээний арга барилыг зөв сонгох талаар өдөр бүр суралцаж байна.
“Өөрөө цэвэрлээд үзсэн ч огт арилахгүй байна.”
Ийм усны өнгөртэй бол хүчээр үрж гадаргуугаа гэмтээхээс өмнө мэргэжлийн цэвэрлэгээний талаар бодож үзээрэй.
Осожи Какүмэй Мацудо Гоко салбар нь үйлчлүүлэгчдийнхээ эрхэм орон зайг цэвэрхэн, тав тухтай байлгахын төлөө бохирдол бүрийн онцлогт тохируулан цэвэрлэгээ хийхийг зорьдог.
Цаашдаа ч өдөр тутмын цэвэрлэгээнд хэрэг болох мэдээлэл болон мэргэжлийн цэвэрлэгээний талаар блог, Instagram-аараа дамжуулан хуваалцсаар байх болно.
Та бүхэнд хэрэг болно гэж найдаж байна.
“Үйлчлүүлэгчдийнхээ эрхэм орон зайг цэвэрхэн, тав тухтай байлгая.”
Осожи Какүмэй Мацудо Гоко салбар
Сасаки Мэгү